Төрийн албаны ерөнхий шалгалтад орох иргэдэд сургалт зохион байгууллаа

Дорнод аймгийн ИТХ-ын 2017 оны 6 дугаар хуралдааны 01 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн сургалт, хөгжил, нийгмийн баталгааг дэмжих” дэд хөтөлбөрийн 4.2.7 “Төрийн албан хаагчийн сургалт хөгжлийн хэрэгцээг жил бүр тодорхойлж, түүнд тулгуурлан чадавхжуулах сургалтыг орон нутагт зохион байгуулах аймгийн сургалтын мэргэшсэн багийг байгуулна” заалтыг хэрэгжүүлэхээр Дорнод их сургуулийг төлөөлөн захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Ундармаа, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлөн дарга П.Бат-Өлзий нар 2019.03.23-ны өдөр “Захиалгат сургалтын” гэрээ байгуулсан. Дорнод их сургууль нь энэхүү гэрээнд хүлээсэн үүргийн дагуу 2021.11.10-14-ны өдрүүдэд модуль сургалтыг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Сум, орон нутгийн хэмжээнд дутагдалтай байгаа хүний нөөцийг нэмэгдүүлэх, төрийн албаны ерөнхий шалгалтад орох хүсэлтэй иргэдэд мэдлэг олгох зорилготой энэхүү сургалтад бүртгүүлсэн 180 иргэнээс 60 гаруй иргэд хамрагдлаа. Өнгөрөгч онд сургалтад хамрагдсан иргэдийн 70 хувь нь төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн бөгөөд тухайн сургалт жил бүр үнэ төлбөргүй зохион байгуулагддагаараа онцлогтой юм.